Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Д.Цогтбаатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзжээ

АНУ-д айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Төрийн департаментын Улс төрийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Т.Шэннон, Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр хоёр тал нийтлэг үнэт зүйлс, стратегийн ашиг сонирхолд суурилсан Монгол Улс, АНУ-ын түншлэлийн харилцааны төлөө байгаагаа харилцан нотолж, Умард Солонгос зэрэг бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай байгуулахаар ажиллаж буй МСК-ийн Хоёр дахь компакт гэрээ болон харилцааны бусад асуудлаар мэдээлэл, санал солилцсон байна.
Мөн өдөр Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд зочилж “Өөрчлөгдөж буй дэлхий: Жижиг орнуудын өөрчлөгдөж буй үүрэг” сэдвээр яриа хийж, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутаг дахь сүүлийн үеийн үйл явцын талаарх сонирхсон асуултад хариулжээ. Арга хэмжээнд Америкийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач, оюутан, төр засгийн байгууллага, Вашингтонд суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг 80 орчим хүн оролцсон байна.

0 Сэтгэгдэл