БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
МОДИ ПУТИН НАР СОЧИД АЙЛЧИЛНА
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр /2018.05.21/ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Сочид хүрэлцэн иржээ. Тэдний уулзалтын зорилго нь АНУ-ын зэвсгийн наймаанд тавьсан хориг арга хэмжээг хэрхэн давж гарах, мөн Хятадын худалдааны асуудлаар нэгдмэл байр сууринд хүрэх юм байна.
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр /2018.05.21/ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Сочид хүрэлцэн иржээ. Тэдний уулзалтын зорилго нь АНУ-ын зэвсгийн наймаанд тавьсан хориг арга хэмжээг хэрхэн давж гарах, мөн Хятадын худалдааны асуудлаар нэгдмэл байр сууринд хүрэх юм байна. “Төрийн дээд хэмжээний айлчлалууд эртнээс урьдчилан төлөвлөгдөж, тогтсон хуваарийн дагуу, бэлтгэгдсэн ажлын хүрээнд өрнөдөг бол энэ удаагийн уулзалт тун өөр. Нэг өдрийн нөхөрсөг айлчлалаар удирдагчид улс орондоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, хоёр талын хувийн харилцааг бэхжүүлсэн уулзалт хийх болно” гэж Энэтхэг улсаас Москвад суух Элчин сайд Панкаж Саран мэдэгдсэн байна.
Айлчлал богино хугацаанд төлөвлөгдсөн бөгөөд хүндэт харуул, хүндэтгэлийн оройн зоог бусад албаны үйл ажилагаагүйгээр өндөрлөх юм байна.
Уулзалтад хоёр улс ихээхэн ач холбогдол өгч буй агаад Энэтхэг рүү экспортлохоор тохиролцсон 12 тэрбум ам.долларын өртөгтэй Оросын зэвсгийн наймааны асуудлыг хөндөх аж. Модигийн хувьд Энэтхэг барууны холбоотон биш гэдгээ Путинд батлах мөн Хятадын санал болгосонтой эн тэнцэхүйц эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэх талаас яриа хэлэлцээнд оролцоно гэв.
0 Сэтгэгдэл
























