БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
2018 оны спортын аваргаар Зүүн бүсийн баг тамирчид шалгарав

ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагджээ.
Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна.
Алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн гар бөмбөг, сонс эргэлт, туухай өргөлт, олс таталт гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан аж.
Гар бөмбөгийн тэмцээний төрөлд эрэгтэйчүүдээс, Алтан медалийг Улаанбаатар бүс, мөнгөн медалийг Зүүн бүс, хүрэл медалийг Хойд бүсийн баг тамирчид хүртсэн бол эмэгтэйчүүдээс алтан медалийг Хойд бүс, мөнгөн медалийг Баруун бүс, хүрэл медалийг Улаанбаатар бүсийн баг тамирчид хүртжээ.
Сонс эргэлтийн төрөлд, нэгдүгээр байрыг Зүүн бүсийн тамирчин Г.Лхагвадорж, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Э.Бямбасүрэн, гуравдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин С.Бямбадорж нар эзэлсэн байна.
Мөн ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Б.Батсайхан, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Ч.Төрболд, гуравдугаар байрыг Өмнөд бүсийн тамирчин Х.Амгаланжаргал, эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Б.Бадмаараг, хоёрдугаар байрыг Өмнөд бүсийн тамирчин Б.Нарантуяа, гуравдугаар байрыг Зүүн бүсийн тамирчин К.Аягул нар шалгарчээ.
Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрыг Өмнөд бүс, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүс эзэлсэн бол нэгдүгээр байрыг Зүүн бүсийн баг тамирчид эзлэн Онцгой байдлын албаны алба хаагчдын 2018 оны аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан байна.

0 Сэтгэгдэл