БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Тагтаа утга зохиолын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно

“Гэгээн шувуу” утга зохиолын сангаас үндэсний утга зохиолын үнэ цэнэ, чанар чансааг дээшлүүлэх, үндэсний уран зохиолын нэр хүнд, хүртээмжийг дотооддоо болон олон улсад өргөн дэлгэрүүлэхэд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан дэм болох зорилготойгоор "ТАГТАА" шилдэг бүтээлийн уралдаан, утга зохиолын шагналыг хоёр дахь жилдээ зохион байгуулж, гардуулах гэж байна.
Энэ шагнал нь залуу уран бүтээлчдийн уран бүтээл туурвих боломж бололцоогоор хангах, тэдний зохиол бүтээлийг олон нийтэд хүргэх, уран зохиолын шигшмэл сайн бүтээлийг шилж сонгоход жишиг тогтоох, залуусын уран бүтээлийн өсөл хөгжилтөд дэмжлэг үзүүлж өөрийн бие даасан бүтээлтэй болоход туслах, цаашлаад хэвлэлийн газрынхаа үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ч гарцуудыг нээж өгөх олон талт зорилготой юм.
"Тагтаа" утга зохиолын шагнал зохион байгуулагдсан анхны жилээсээ л маш өргөн цар хүрээтэй байж, залуу уран бүтээлчдэд хүрсэн үр өгөөжийн хувьд ч тэмдэглүүштэй олон сайхан үйл явдлыг дагуулсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Жишээлэхэд өнгөрөгч онд уг шагналыг сунгаанд 120 яруу найрагч, 93 зохиолч, 46 орчуулагч бүтээлээ ирүүлж өрсөлдсөн юм. Үүнээс өгүүллэгийн төрөлд тэргүүлсэн Б.Батзаяа өөрийн яруу найргийн түүврийг "Тагтаа Паблишинг" компанийн нэр дээрээс хэвлүүлж уншигчдад хүргэсэн бол орчуулгын төрөлд дэд байр эзэлсэн Б.Сувддулам "Тагтаа Паблишинг" компанитай хамтран ажиллаж Канадын зохиолч Янн Мартелын "Пигийн амьдрал" роман, Францын зохиолч Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг орчуулсан нь оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд" шагналыг шилдэг орчуулгын төрөлд хүртсэн билээ.
Энэ жил яруу найргийн төрөлд 100 уран бүтээлч, өгүүллэгийн төрөлд 75 бүтээл, орчуулгын төрөлд 40 бүтээл ирүүлснээс төрөл тус бүрд шилдгийн шилдэг оролцогчид "Тагтаа" утга зохиолын тэмдэг, гэрчилгээ, мөнгөн шагналын хамт гардуулах юм.

0 Сэтгэгдэл