БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Үлэг гүрвэлийн музей шинэ танхимаа нээлээ

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Үлэг гүрвэлийн төв музей “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” үзэсгэлэнгийн шинэ танхимыг өнөөдөр нээлээ. Энэхүү танхимд шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсрол олгох зорилгын дор архей, протерозой, палеозой, мезозой, кайнозой эрин буюу бидний амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан ургамлыг сэргээн босгосон үзмэр болон олдворуудыг дэлгэн үзүүлсэн байна. Шинэ танхимын нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд Үлэг гүрвэлийн төв музейн хамт олны зүгээс талархлын бичиг гардуулжээ.
2018 оны байдлаар Үлэг гүрвэлийн төв музей нь 3 танхим 40 гаруй үзмэрүүдээр олон нийтэд үйлчилж байгаа аж. Байгуулагдсан цагаасаа хойш
• "Т.батаар гэртээ ирлээ"
• "Т.батаар дарханд"
• "Т.батаар ба сор үзмэрүүд"
• "Үлэг гүрвэлийн мөрөөр"
• "Цэрдийн галавын гайхамшиг"
• "Цэрдийн галавын усны амьтад"
• "Дунд төрмөлийн эрин"
• “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” зэрэг нийт 7 байнгын болон түр үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлсэн аж.

0 Сэтгэгдэл