БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
АНУ УМАРД СОЛОНГОСТОЙ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХ ХҮСЭЛТЭЙ ХЭВЭЭР БАЙНА
ВАШИНГТОН. /АП/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх төлөвлөгөө хэвээр бөгөөд уулзалтын үеэр түүнээс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг хүсэх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.
ВАШИНГТОН. /АП/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх төлөвлөгөө хэвээр бөгөөд уулзалтын үеэр түүнээс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг хүсэх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.Ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлоод буй Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй гэж Умард Солонгосын Гадаад харилцааны дэд сайд лхагва гарагт цухас дурдсантай холбоотойгоор Д.Трамп дээрх мэдэгдлийг хийлээ.
Сайд Ким Ки Гван мэдэгдэхдээ “АНУ манай улсыг буланд шахаж, цөмийн зэвсгээсээ татгалзахыг тулган шаардах хандлагатай байгаагийн улмаас бид энэ уулзалтыг зохион байгуулах хэрэгтэй эсэхийг эргэн харахаас өөр аргагүйд хүрч байна” гэсэн юм.
Харин Д.Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос дээд хэмжээний уулзалтыг цуцлах талаар бидэнд одоогоор мэдэгдсэн юм алга. Бидний хувьд энэ уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөө хэвээр байгаа. Хэрвээ Умард Солонгос энэ уулзалтыг хийх хүсэлгүй байгаа бол тус улсад АНУ үргэлжлүүлэн шахалт үзүүлэх болно” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
























