БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Б.Саранчимэг, Д.Мөнхзул нар “Олимпын алдар одон”-гоор шагнагджээ

Албани улсын Дуррис хотноо шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 40 орны 387 шатарчин оюун ухаанаа уралдуулснаас, Монгол Улсын 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцож, 13 хүртэлх насны охидын ангилалд Д.Мөнхзул түрүүлэн, Дэлхийн 3 удаагийн аварга болсон билээ.
Мөн Итали Улсын Кальяри хотноо зохион байгуулагдсан “Шатар сонирхогчдын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг амжилттай оролцож, Кальяри хотын даргатай эхний тоглолтыг хийн тус тэмцээнийг нээсэн.
Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг нь УИХ-ын гишүүдийн болон УИХ-ын Тамгын газраас зохион байгуулдаг шатрын тэмцээнүүдэд тогтмол оролцож, “Шилдэг цэцэн түшээ”, “Оюунлаг түшээ”-ээр шалгарч байсан. Мөн тэрээр “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэн 1700 өрхийг шатаржуулж, оюуны спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй түшээдийн нэг.
Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Дэлхий шатрын холбооны эмэгтэй мастер Д.Мөнхзул нарыг хүлээн авч баяр хүргэн, Б,Саранчимэг, Д.Мөнхзул нарыг Монголын үндэсний олимпын хорооны "Олимпын алдар" одонгоор шагнажээ.

0 Сэтгэгдэл