БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Байлдааны самбын анхны Азийн аварга Хууль сахиулахын их сургуулиас төрлөө

Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Казахстан, Туркменистан, Киргиз, Япон, Индонез, Бахрей, Тайвань, БНХАУ зэрэг 14 орны 220 гаруй шилэгдмэл тамирчид ирж, ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөв.
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Хууль сахиулахын их сургуулиас гурван тамирчин оролцсоноос байлдааны самбо бөхийн төрөлд Цагдаагийн сургуулийн 326 дугаар дамжааны сонсогч Х.Батхүрээ 68 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсаас байлдааны самбын төрөлд анх удаагаа Ази тивийн аварга боллоо.
Мөн тус их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 211 дүгээр дамжааны суралцагч Б.Өлзийбаяр самбо бөхийн залуучуудын ангилалд 48 кг-ын жинд мөнгөн медаль, Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны сонсогч Б.Доржням байлдааны самбын -74 кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Ийнхүү их сургуулийнхаа нэр алдрыг өндөрт өргөж амжилттай оролцсон сонсогчдыг ХСИС-ийн захирлын тушаалаар сонсогч Х.Батхүрээг ХСИС-ийн “Спортын алдар”, суралцагч Б.Өлзийбаярыг “Тамирчны алдар”, сонсогч Б.Доржнямыг “Хүндэт жуух” бичгээр шагнав. Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сонсогчдод баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

0 Сэтгэгдэл