Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ж.Мөнхбат:Намайг харлуулах гэж оролддог мэдээллүүд газар авахаасаа өнгөрсөн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар хоорондоо зодолдож нэгнийхээ хамрыг хугалсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт шуугиан тариад байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл, бичсэн сэтгүүлч нь уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэв.
Энэ тухайгаа “Бидний дунд зодолдсон зүйл байхгүй. Сүүлийн үед надтай холбоотой нүүрсчин, казиночин гэх мэдээлэл их гардаг болсон. Гэхдээ би тэр мэдээллүүдэд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй. Харин энэ удаагийнх гэр бүлийнхэнд маань хүндээр туссан. Ийм зохион байгуулалттай мэдээлэл дахин битгий хийгээчээ гэж хэлмээр байна” гэв.
Мөн энэ мэдээлэлтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн цахим хуудаснаа энэ сарын 12-ны өдөр “Сөүлд өдөржин бороо зүсэрлээ. Бага байхад л хөдөө ингэж өнжин хонон бороо зүсэрч газрын өнгө, малын зүс сэргэдэгсэн. Хөгшид нутгийнхан ч дуртай, хүүхдүүд бид шалбааг туулж гүйдэгсэн. Монголд маань ингэж өдөржин бороо зүсэрч дэлхий дэлэгнэж, дэнж ногоорч, дэлгэр сайхан зун болоосой гэж хүсч сууна. Бороотой өдөр эмээ минь будаатай цай үсэлдэгсэн... Өнөөдөр гадаа бороотой болохоор хоёр багыгаа хооллох санаатай хөглөрч, ээжийн эзгүйд бид гурав жаахан будилангуй л байна. Тэнгэр хангай ивээлээ хайрлах биз ээ... Монголд намайг зодоон нүдээн хийсэн, хэвтэрт орж бараг л үхэж үрэгдэх нь холгүй байгаа шахуу цуу гүтгэлэг тарааж байгаа сурагтай. Би эрүүл саруул, ар гэрийн эрүүл мэндийн гачигдлаар Солонгост байна. Удахгүй очиж наад нөхдүүдтэй чинь уулзанаа... Ингэж харлуулах гэж оролддог иймэрхүү юм газар авахаасаа өнгөрсөн шүү дээ...” гэж бичсэн байдаг юм.

0 Сэтгэгдэл