“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа болжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгууллагууд болон ахмадуудын дунд “UB CUP” тэмцээнийг анх удаагаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хөлбөмбөгийн ногоон талбайд “UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, ННБТС хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг, МХБХ-ны Тэмцээн, уралдаан зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн Р.Эрдэнэ, “Их Талын Дуулиан” ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тэмцээнийг нээж үг хэлж, өсвөрийн хөлбөмбөгчид морин хуурын аялгуунд төрийн дууллаа эгшиглүүлэн дуулж, Багийн ахлагч нар төрийн далбаагаа мандуулснаар нээлтийн ажиллагаа эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит 12 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхэд багачуудыг төлөөлж, УЗ-ийн дарга Б.Гантулга 12 дугаартай “Аз жаргалтай Улаанбаатар” өмсгөлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт гардуулан өгсөн байна.
Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн тамирчид, төлөөлөгчдийг төлөөлөн ДАШТ үзэх АЗТАН-г М.Отгонбаяр дарга тодруулахад “MCS Coca Cola” багийн хаалгач Очирпүрэв азтанаар тодрон, ОХУ-ын Санкт Петрбург хотноо 2018 оны 06 сарын 19-ний өдөр болох ОХУ-Египетийн тоглолтыг үзэх азтан боллоо.
Тэмцээний нөхөрсөг тоглолт 40-50 насны хөлбөмбөгийн спортын мастер, хүндэт зочдоос бүрдсэн “Аз жаргалтай Улаанбаатар” баг “Дуулиан-2020” тэмцээний 15 настнуудын шилдгүүдээс бүрдсэн “Дуулиан-2020” багтай тоглон, 0:3 харьцаатайгаар “Дуулиан-2020” өсвөрийн хөлбөмбөгчид бут ниргэлээ.
Тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, “Эрчим клуб”-ын хөлбөмбөгийн ногоон талбай дээр үргэлжилнэ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл