БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ИРАН УЛС ОЙРХИ ДОРНОДЫГ ЭЗЛЭН АВАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДСАН ГЭЖ МЭДЭГДЖЭЭ


ВАШИНГТОН. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах шийдвэр нь Иран улс Ойрхи Дорнодыг эзлэн авахаас урьдчилан сэргийлсэн юм гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн нөхцөлүүдийг АНУ дагаж мөрдөж байхад Иран улс маш зохимжгүй үйлдэл гаргаж байсан. Иран улс Ойрхи Дорнодыг ямар ч үнээр хамаагүй эрхшээлдээ оруулж авахыг оролдож байсан бол одоо ийм зүйл болохгүй” гэж тэрбээр тэмдэглэжээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухайгаа Д.Трамп энэ сарын 8-нд зарласан билээ. 2015 оны 6 дугаар сард НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц улс болон ХБНГУ, түүнчлэн Иран улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийг байгуулсан билээ. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө хэмээх уг гэрээ ёсоор НҮБ, АНУ болон Европын Холбооны зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсан юм.
0 Сэтгэгдэл
























