Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг шаардаж байна

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 8-ны өдөр сувилагч, эмнэлгийн ажилтнуудын жагсаалыг зохион байгуулсан. Энэ үеэрээ Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд хандан шаардлага хүргүүлж, хариуг энэ сарын 11 буюу өнөөдрийн дотор авна гэдгээ уламжилсан ч хариу ирээгүй байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн Б.Мягмар шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлээгүй гэх шалтгаанаар Эрүүл мэндийн салбарт шударга үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ-ыг төв талбай дээр өглөө хийлээ. Энэхүү суултад Шинжлэх ухааны салбарын байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан нэгдсэн байна.
Шаардлагадаа Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах, Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох гэх зүйлсийг багтаасан байсан юм.
Мөн шаардлагын хариутай зэрэгцээд “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өвөрхангай аймагт эмнэлгийн ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр ҮЭ-ийн шахалтаар цалин нэмэхгүй гэсэн гэх мэдээлэл Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийнхний дургүйцлийг хүргэсэн бололтой. Учир нь, тус ҮЭ-ийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг шаардаад буй.

0 Сэтгэгдэл