Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Иргэний үнэмлэх авах, шинэчлэх үйлчилгээг хороодод шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болсон. Хурлаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний үйл явц, орчны шинжилгээ, хороодод зарим үйлчилгээг туршилтаар шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Нийгмийн хариуцлагаар дамжуулж иргэдийг шийдвэр гаргах болон төрийн үйл чанарыг сайжруулах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулга хийжээ.
Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор ажилласан жилийг тодорхойлох лавлагаа, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах зэрэг дөрвөн үйлчилгээг хороодод туршилтаар шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Ингэснээр иргэд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлт гаргах болоомж бүрдэж байгаа юм.
Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжиж, “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тус ажлыг дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.
Мөн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан талаарх зөвлөлийн гишүүдэд танилцуулга хийжээ.

0 Сэтгэгдэл