БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Говь-Алтай аймаг дахь ЭМШУИС 960 суудалтай шинэ байртай болно

Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт боловсрол, соёл, урлагийн салбар дахь бүтээн байгуулалт өндөр үзүүлэлттэй байгаагаас онцолвол 2017 онд нийт 5,7 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тэгвэл 2018 онд ЭМШУИС-ийн харьяа Анагаах ухааны коллежийн 960 суудалтай шинэ байр спорт заалны хамт, Есөнбулаг суманд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Тайшир суманд 75 ортой цэцэрлэгийн барилга ирэх хичээлийн жилд ашиглалтад орох төлөвлөгөөтэй барилга угсралтын ажил явагдаж байна.
Энэ бол Гов-Алтай аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын хуучин байр. Хоёр жилийн өмнө театр шинэ байртай болж, нүүснээр их хэмжээгээр элэгдэж, сүйдсэн уг дурсгалт барилгыг их засвар хийж, сэргээн Багшийн хөгжлийн ордон, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын байр болгох хүсэлт, төлөвлөгөөтэй байгаагаа тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага, мэргэжилтнүүд салбарын сайдад танилцууллаа. Уг саналыг дэмжихээ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илэрхийллээ.
Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар 270 сая төгрөгийн их засвар аймгийн Засаг даргад эрх шилжиж ирсэн. Мөн аймгийн төвд баригдах номын сан, тус бүр 100 ор бүхий сумдад баригдах гурван цэцэрлэг зэрэг улсын төсөвт өртгөөр баригдах бүтээн байгуулалтын ажлын ихэнхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон орон нутагт эрх шилжүүлсэн. Үүнээс тал нь энэ онд, тал нь ирэх онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
2018 онд Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн салбарт 9 тэрбум 633,8 сая төгрөгийн шинэ барилга, их засварын хөрөнгө оруулалт хийгдэх юм.
Түүнчлэн аймгийн төвд шинээр ашиглалтад орсон 1000 айлын “Солонго” хороолол сургуультай ч цэцэрлэг төлөвлөгдөж амжаагүйг ирэх 2019 оны төсөвт суулгаж, 120 ортой шинэ цэцэрлэг барьж өгөх асуудлыг газар дээр нь шийдэж өглөө.

0 Сэтгэгдэл