Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Газар хөдлөлтийн гамшиг нүүрлэх эрсдэл жил бүр нэмэгдэж байна

Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2008-2015 онд 16973-30111 удаа бүртгэгдсэн байна. Тэгвэл 2016 онд 38442, өнгөрсөн онд 36437 удаа газар хөдөлжээ.
Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд газар хөдлөлт нэмэгдэн, эрсдэл 1.3-2.1 дахин өссөнийг эдгээр тоо харуулж буй юм. Өнгөрсөн онд 2.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа болсны 21 нь томоохон суурингийн оршин суугчдад мэдрэгдсэн байна.
Засгийн газрын тогтоолоор 2016 онд байгуулагдсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь эрх зүйн орчныг сайжруулах, аймгуудад салбар зөвлөл байгуулж, улс орон даяар энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд явуулсан үзлэг, шалгалтаар сургуулийн 823 барилгын 165 нь, цэцэрлэгийн 667 барилгаас 94 нь, эмнэлгийн 652 барилгаас 78 нь, соёл урлагийн байгууллагын 406 барилгаас 107 нь ашиглалтын шаардлага хангахгүй буюу газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоожээ.

0 Сэтгэгдэл