Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Зуун айл орчимд хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамж, 100 айл орчимд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдэд хяналт шалгалт явууллаа.
Тус хяналт шалгалт энэ сарын эхнээс эхэлсэн бөгөөд 376 аж ахуй нэгж, иргэдэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдлийн хугацаа тавдугаар сарын 9-ний 10.00 цагт дууссан. Одоогийн байдлаар 70 гаруй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, үйлдвэрлэл эрхэлж буй 70 үйлдвэрийн 32 нь үйл ажиллагаагаа зогсоож, 1 иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгээ сайн дураараа нүүлгэсэн байна. Цаашид шаардлагыг биелүүлээгүй, нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй ТҮЦ, павильон байрлуулан ажиллаж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хязгаарлах, албадан буулгах , зам талбайг чөлөөлөх арга хэмжээ авах юм гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл