Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Саруул хотхонд кран унагасан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлав

Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн"-ийн барьж буй Саруул хорооллын барилгад кран унасан ноцтой осол өнгөрсөн сарын 16-нд гарсан билээ. Барилгын кран унахдаа орон сууцны гадна талын зогсоол дээр байсан гурван машин дээр унасан. Азаар эдгээр машинд хүн байгаагүй. Барилгын краны жолооч гэмтэж эмнэлэгт хүргэгдэж байв. Энэ ослын талаар БХБЯ-наас судалж үзээд осол гаргасан компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн, гурван удаа осол гаргасан “Хандок” ХХК, лифтний засвар үйлчилгээний мэргэжлийн ажилчдгүй “Лагшра элеваторс” ХХК, тухайн барилга дээр ажиллаж байсан краны засвар үйлчилгээг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй “Жинлүүр их” ХХК, техникийн шаардлага хангаагүй лифт ажиллуулсан “Тиссен” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг цуцлав. Мөн тухайн краны засвар үйлчилгээг хангаж ажиллаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн “Өнөр хүч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлэхээр шийдвэрлээд байна.

0 Сэтгэгдэл