Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчныд зочлов

Ерөнхий сайдын албан томилолт өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна. Томилолтын бүрэлдэхүүн тус аймгийн Өлзийт сумын Худаг-Уртын 4 дүгээр багийн малчин Д.Бямбадоржийнд зочиллоо. Д.Бямбадоржийн ам бүл хоёулаа, бог, богд нийлсэн 600 гаруй малтай айл аж. Гэрийн эзэн гэргийн хамт алтны уурхайд ажиллаж байгаад долоон жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт орж малчин болсон тухайгаа Ерөнхий сайдад хуучлав. Мөн Засгийн газраас малчдыг дэмжсэн бодлого, чиглэл барьж ажиллаж байгаад, жирийн малчин айлаар орж малчдын аж амьдралтай танилцсанд талархаж буйгаа илэрхийлж байв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Баянхонгор аймаг улсдаа ямаагаараа нэгдүгээрт, тэмээгээрээ хоёрдугаарт ордог” гэдгийг онцлов.
Өлзийт сум нь 830 орчим малчин өрхтэй, 230 гаруй мянган толгой малтай аж. “Өвлийг өнтэй давж, хавартай золголоо. Мал, төлийн хорогдолгүй явж байна. Манай сумыг зориод зогсохгүй, эгэл нэг малчин айлаар зочилж, малчдынхаа ахуй амьдралтай танилцаж байгаад Ерөнхий сайддаа талархаж байна” хэмээн сумын Засаг дарга Д.Цэдэнсодном хэлэв
ТҮВШИНБАТ алны улаан үс хурдан үхээсэй

0 Сэтгэгдэл
2018.05.08