Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Гэр хорооллын айлуудын нохойг бүртгэлжлүүлж, үржлийг нь хязгаарлаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Баянгол, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг өнгөрсөн сарын 30-аас хэрэгжүүлж эхэлсэн. Баянгол дүүргийн 21, 9, 10, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 8, 13, 14,дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж, иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Комлуу ” ХХК-ийн мал эмнэлгээс 3 баг 3024 нохой, Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Ганган буга” ХХК, “Түда” ХХК , “Гүн тэрэм” ХХК-ийн мал эмнэлгээс 6 баг 5976 нохой, нийт 9 баг, 9000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус арга хэмжээ 34.7 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл