Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Нийслэлийн 9 сургуулийн орчмын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулсан. Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас өнгөрсөн онд нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон юм. Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй байдлыг сайжруулсан. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол тодорхой хувиар буурчээ. Энэ онд нийслэлийн Баянгол дүүргийн 113, “Сэтгэмж” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 84, 111, Сонгинохайрхан дүүргийн 65,107,122, Сүхбаатар дүүргийн 71, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулиудийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байна. Сургууль орчны тохижилтын ажил 8 дугаар сарын 20 гэхэд хийгдэж дуусах юм байна.

0 Сэтгэгдэл