Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
“ГЭРЭГЭ” Цахим төлбөрийн киоск ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нарын албаны төлөөллүүд оролцлоо. Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон, Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна.
Та тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлсөн бол баримтаа уг төлбөрийн машинаас аваад ашиглах бүрэн боломжтой. Энэхүү баримт нь QR кодтой тул банкны баримттай адил хүчин төгөлдөр. Түүнчлэн татварын байцаагч дээр олон дахин очих шаардлагагүй болж байгаа юм.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр төрийн цахим үйлчилгээнд нэг суваг нэмэгдэж байна. Гэрэгэ киоскоор иргэд төрийн зарим үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой болж байна гэсэн үг. Эхний ээлжинд авто тээврийн татвар, хураамж, торгууль төлж байна. Удахгүй үзвэр үйлчилгээ болон хот хоорондын тээврийн зорчих тасалбар зэргийг авах боломжтой болно. Цаашдаа бид бүх хороодод энэхүү киоскийг байршуулна. Эхний ээлжинд 2019 он гэхэд 20 хороонд байршуулахаар зорин ажиллаж байна” хэмээв.
“Улаанбаатар хотын хэмжээнд 2013 оноос эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн торгуулийн хуудсыг гэрийн хаягаар хүргүүлж ажиллаж байна. ЗХУТ-өөс санаачлан цахим төлбөрийн ажлыг амжилттай зохион байгуулж өнөөдөр нээлтээ хийж байна. Энэхүү цахим киоск ашиглалтанд орсноор төлөгдсөн торгууль устахгүй байх гэсэн асуудал байхгүй болж байна. Түүнчлэн АТҮТ дээр нэр шилжүүлэх ажиллагаанд өдөр тутам дунджаар 600 гаруй иргэд үйлчлүүлдэг байсан бол энэхүү систем нэвтэрснээр уг ачааллыг 3-4 дахин буурах давуу талтай” хэмээн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр ярилаа.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар Хотын банк, Метатек компанийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж буй энэхүү төлбөрийн машины талаар иргэд ам сайтай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар, Авто тээврийн үндэсний төвийн салбарууд, Дүүргийн татварын хэлтэс, дүүргийн нэг цонхны үйлчилгээний байруудад байршуулсан байна.
Удахгүй уг төлбөрийн машинаар дамжуулан орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар болон үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах гэх мэтээр олон төрлийн үйлчилгээнүүдийг нэмэх юм.
Төлбөрийн машинд аль ч банкны картаа уншуулж, тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлөх боломжтой юм. Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаар, эсвэл өөрийн регистрийн дугаараа оруулаад л төлбөрөө сонгон хоромхон хугацаанд төлөх юм.

0 Сэтгэгдэл