Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
“Барс”, “Баянзүрх” захын үйл ажиллагааг түр зогсоожээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан бөгөөд 38 худалдааны төв, 11 соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй зөрчил илэрсэн байна.
Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлага хангаагүй 386 зөрчил илрүүлж, 43 зөрчил буюу 11.1 хувийг газар дээр нь арилгуулж, 36 гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага 14 мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Мөн олон хүн нэг дор цуглаж, үйлчлүүлдэг худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд нь галын аюулгүй байдлыг хангасан эрх бүхий албан тушаалтан томилоогүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй, нөөц гарцуудыг тоноглоогүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглээг хийгээгүй, гамшгийн үед тусламж авах орц, гарцыг хаасан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас уг шалгалтын дүнг хэлэлцээд гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп” ХХК-ийн “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг өгсөн байна.

0 Сэтгэгдэл