Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг хүргүүлэв

ХЗДХЯ, МУ-д ГХУСАЗЗ, ЦЕГ, ЗЦА, НЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Бяцхан зорчигч” эрчимжүүлсэн аяныг зохион байгуулж байгаа билээ.Энэхүү ажлын хүрээнд 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өчигдөр “Онлайн” хурал зохион байгуулсан.
Хурлын үеэр хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа, унадаг дугуй, ролик, скутерээр замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх видео сэрэмжлүүлэг, зөвлөмж зэргийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг эрчимжүүлж, хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолооч эцэг эхэд хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах зэрэг чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгсөн байна.

0 Сэтгэгдэл