Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сэдэвт сургалт эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын
Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд эхэллээ.
Сургалтад ОБЕГ, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд болон дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын нийт 50 орчим алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн Зүүн хойд Азийн бүс нутгийн Дэлхийн боловсрол, сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нарын албаны хүмүүс оролцов.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “ Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орон болсон. Ингэснээр хот, суурин газрын иргэдийн аюулгүй байдлыг хангахад том нөлөө үзүүлэхээс гадна гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах, эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Сургалтаар хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх онооны аргад суралцах, тус арга дээр үндэслэн гамшигт тэсвэртэй байдлыг хэрхэн сайжруулах талаар харилцан мэдээлэл солилцож, бүлгээр ажиллах аж. Сургалт маргааш буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын
Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд эхэллээ.Сургалтад ОБЕГ, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд болон дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын нийт 50 орчим алба хаагч хамрагдаж байна.

0 Сэтгэгдэл