Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа.
Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.
Мөн хүн ам, цацрагтай ажилладаг хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор тулгамдсан асуудлыг шийдэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.
Дүрмийн шаардлагыг цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, туршилтын ажил эрхэлдэг байгууллагууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.
Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг болголоо.
Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдан Ураныг газрын дор хүчлээр уусган олборлох технологийн талаар зөвлөмж гаргасан байна. Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хаалт, нөхөн сэргээлт болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахтай холбоотой дээрх зөвлөмжийг ашиглаж байхыг БОАЖЯ, УУХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” компани болон холбогдох аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа.Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

0 Сэтгэгдэл