Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар өнөөдөр Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Ойрэактас (парламент)-ын Дайл Эйрэанн (Төлөөлөгчдийн танхим) хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Ийнхүү парламент хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх болон холбогдох бүхий л салбарын харилцааг тогтвортой хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах замаар хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой. Түүнчлэн олон улс, бүс нутгийн асуудлаар үзэл бодол, байр сууриа харилцан солилцох үүднээс хоёр талын уулзалтуудыг олон улс, бүс нутгийн аливаа арга хэмжээний үеэр зохион байгуулах болон олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжих чиглэлээр ажиллахын нотолгоо болно.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн, Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири болон албаны бусад хүмүүс байлцжээ.
Үүний дараа Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилсон байна.

0 Сэтгэгдэл