БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Хүүхдийн хөгжлийн жил болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн хүн амын 30 орчим хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Дүүргийн хэмжээнд 0-18 насны нийт 117 гаруй мянган хүүхэд сурч, боловсорч амьдарч байгаа юм. Иймд өнгөрсөн хугацаанд дүүргийн удирдлагууд дүүргийн түүхэнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгжүүлж, төрийн өмчийн сургуульгүй байсан хороодод сургууль барьсан билээ.
Энэхүү ажлаа үргэлжлүүлэн дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлаж, өнөөдөр нээлтээ хийв. “Хүүхдийн хөгжлийн жил”-ийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх. Мөн хүүхдэд ээлтэй Засаглалыг бий болгоход хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний санал санаачиллыг дэмжиж,оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор олон ажил хийхээр төлөвлөжээ.
“Хүүхдийн хөгжлийн жил”-ийн нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн удирдлагууд болон хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, НҮБ-ын Хүүхдийн сан болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 300 орчим сурагч, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

0 Сэтгэгдэл