БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийг орон даяар зарлалаа


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарынхаа нээлттэй өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсон тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдээллээ. Энэхүү нээлттэй өдөрлөг нь энэ сарын 14-21-ний хооронд болох бөгөөд бямба гарагт үргэлжилнэ гэдгээрээ онцлог юм байна. Нийслэлд болох нээлттэй өдөрлөг нь Ус, цаг уур орчны шинжилгээний газрын танхимд болох учир иргэдийг өргөнөөр оролцохыг уриалсан юм. Энэ үеэр хөндлөнгийн судалгааны байгууллага хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, БОАЖЯ-нд зөвлөмж хүргүүлэх юм байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр “Энэ өдөрлөг энэ салбарт тулгамдаж байгаа ард иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэнэ” хэмээсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлж буй мэдээ, мэдээлэл авах хүсэлтэй иргэдээс гадна, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шинэ санаатай мөн санал, гомдол, хүсэлттэй иргэдийн үгийг сонсох зорилгоор энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм. Тиймээс иргэдийг энэ өдрүүдэд идэвхитэй байж, нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг БОАЖЯ-наас уриалж байна.
0 Сэтгэгдэл
























