Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Мэргэн буудагчид тодорчээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойг угтаж Сэлэнгэ аймгийн цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын дунд Монгол Улсын буудлагын спортын мастер бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит “Тэргүүний шилдэг мэргэн буудагч” шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Тэмцээнд цэргийн болон цэрэгжүүлсэн 10 байгууллагын 40 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
“Тэргүүний шилдэг мэргэн буудагч”-аар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, “7,62 мм-ийн автомат бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд “Тэргүүний шилдэг мэргэн буудагч”-аар Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ нар шалгарчээ.
Мөн “ПМ гар бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч О.Батбилэг, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн захирагч, хошууч Ш.Баасансүрэн нар дөрөвдүгээр байр, “7,62 мм-ийн автомат бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд тус газрын нярав, ахлагч Б.Гантуяа хоёрдугаар байр, аврагч, гал сөнөөгч, ахлагч П.Давааням нар амжилттай оролцож, багийн дүнгээр хоёрдугаар байрт тус тус шалгарсан байна.

0 Сэтгэгдэл