Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг ”Конрад Аденауэр”-ын сантай хамтран тэмдэглэнэ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн 02 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Испани улсад зохион байгуулагдсан Олон улсын ардчилсан холбооны чуулга уулзалтад оролцсон билээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Конрад-Аденауэр”-ын сангийн тэргүүн ноён Норберт Ламмерттай уулзаж, өнөөдрийг хүртэлх хамтын ажиллагаа болон ирээдүйд хамтран хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар хэлэлцжээ.
Тус сангийн Берлин дэх Академийн байранд болсон энэхүү уулзалтаар талууд “Конрад Аденауэр”-ын сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ой, мөн Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Монголын Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиролцсон байна. Түүнчлэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус сангийн тэргүүн ноён Норберт Ламмертыг ирэх онд Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан аж.
Дашрамд дурдахад, ноён Норберт Ламмерт нь 2006 онд тохиосон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд Бундестагийн Ерөнхийлөгчийн хувиар оролцож байснаараа монголчуудын эчнээ танил болсон улстөрч юм.

0 Сэтгэгдэл