Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулна
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний программ хангамж мэдээллийн санг шинээр үүсгэх, ажлыг судлах ажлын даалгавар боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралд ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Татварын газрын Эрсдэл, статистикийн хэлтсийн дарга Б.Гансүх, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга О.Баттөмөр болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Хуралдаанаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг цөөрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломж зэрэг олон асуудал хэлэлцэж, санал солилцлоо гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























