Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/918 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэд, залуучуудтай тус хорооны Иргэний танхимд уулзалт зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг сонслоо.
Уулзалтын үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир залуучуудын хөгжлийн чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох мэргэжилтнүүд хотын ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Дараагийн уулзалтаар иргэд тус хороонд цэцэрлэг, сургууль байгуулах, мөн түрээсийн орон сууцны талаар мэдээлэл авахыг хүслээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ

0 Сэтгэгдэл