Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас зөвлөгөөн зохион байгуулжээ

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвд “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Сургалт, зөвлөгөөнд сумын ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнууд, сумын иргэд, идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүд зэрэг нийт 118 хүн оролцов.
Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнууд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, цаашид анхаарах асуудлын талаар мэдээ, мэдээлэл танилцуулсан бөгөөд сургалт, зөвлөгөөнөөс байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар 3 заалт бүхий зөвлөмж гаргажээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган оролцож байгаа 3 хүнийг Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр шагнаж, 3 хүнд идэвхтэн байгаль хамгаалагч үнэмлэх олгосон байна.

0 Сэтгэгдэл