Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
“Эгийн голын эх”-ийн мөс цөмөрснөөс болж нэг хүн амиа алджээ

Жил бүр Хөвсгөл аймагт зохион байгуулагддаг “Хөх сувд” буюу мөсний баярыг энэ жил үзэж сонирхохоор Улаанбаатар хотоос 15 мянган хүн очсон гэх албан бус мэдээлэл бий. Гэвч анхаарал болгоомжгүйгээсээ болж осолдсон хэд хэдэн тохиолдолд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар /тосгоноос баруун урд зүгт 1 км-т/ “Ланд-200” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрсөн, дотор нь 1 цогцос байна гэсэн дуудлага 03.04-ний өдрийн 11:54 цагт ирснээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 23 алба хаагч, 3 автомашинтай 07 цаг 40 минут ажиллаж, 12:50 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, 20:46 цагт “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар /тосгоноос баруун урд зүгт 1 км-т/ Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 11:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 20 алба хаагч, 3 автомашинтай 6 км замыг туулан 11:32 цагт очиж, 01 цаг 16 минут ажиллаж, автомашиныг татан гаргаж, иргэн Н-д хүлээлгэн өгсөн байна.

0 Сэтгэгдэл