БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Паралимпын тамирчдын гадуур хувцсыг “Говь”, малгай ороолтыг “Эвсэг” компани урлажээ

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпын наадам энэ сарын 9-18-нд болно. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдад Монгол Улсын төрийн далбаа, хувцас гардуулах ёслол өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хар хорин” танхимд болов. Ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. “Пёнчан-2018” паралимпын наадамд эх орноо төлөөлөн Б.Ганболд нэг, 10, 20 км гэсэн гурван зайд уралдах бөгөөд түүнтэй Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа нар явах аж. Тэдний замын зардлыг ЗГХА, Биеийн тамир, спортын газраас гаргаж байгаа юм байна. Тус наадам спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөнө. “Пёнчан-2018” паралимпын наадам оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн гадуур хувцсыг “Говь” компани ивээн тэтгэж, малгай ороолтыг “Эвсэг” компани урлан бүтээжээ.

0 Сэтгэгдэл