Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
#УТААГҮЙ олон нийтийн аяныг АНУ-ын ЭСЯ нийгмийн сүлжээнд эхлүүллээ


АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд #УТААГҮЙ олон нийтийн аяныг агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааны хор хөнөөлийн талаарх олон нийтийн сонор сэрэмжийг хадгалах ба нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болоод урт хугацааны хариу арга хэмжээг сурталчлах санаачлагаар өнөөдөр эхлүүлснээ зарлалаа. Тус аяны нэн чухал зорилт нь иргэдийг #УТААГҮЙ хаштагийг ашиглан агаарын бохирдлын эсрэг хийж буй арга хэмжээнд ажил хэрэг болохуйц санал санаачлагыг дэвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бүлэг, иргэдтэй нэгдэж, хэрэгжүүлж буй төсөлхөтөлбөрүүдэд нь өөрт байгаа бололцоогоор дэмжихийг уриалахад оршино.
Аяны хүрээнд долоо хоног бүр салбар салбарын мэргэжилтнүүдтэй Фэйсбүүк Лайв ярилцлага хийж, шууд дамжуулах, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, мөн богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх юм. Аяны талаарх бүхий л мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр #УТААГҮЙ хаштагийг ашиглан авах боломжтой хэмээн АНУ-ын ЭСЯ мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























