Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Оросын Холбооны Улсын ‘’Эх орноо хамгаалагчид’’-ын өдрийг тохиолдуулан Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.
Ёслолд Батлах хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон албаны бусад хүмүүс, Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн оролцов. Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгож, түүний амьдарч байсан байшинг музей болгож байсан юм.

0 Сэтгэгдэл