Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хойд Солонгосын 798 иргэн манай улсад хөдөлмөр эрхэлж байна

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн үеэс эхлээд хүмүүс гадаадын иргэдэд тавьдаг хяналтын талаар илүүтэй сонирхох болсон. Тэгвэл хүмүүсийн дунд хамгийн ихээр эргэлзээ төрүүлдэг асуудлыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хөндөж “Хилээр орж, гарч байгаа иргэдийг хяналтдаа байлгаж чадаж байна уу”, “Хойд Солонгосын хэдэн иргэн ажиллаж байна вэ” гэсэн асуултыг тавьсан. Түүний тавьсан асуултад Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хариулахдаа “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль байдаг. Энэ хуулиар зохицуулагддаг. Гэхдээ Засгийн газар ямар салбарт ямар хэмжээний харьцаатай гадаадын ажиллах хүч авах квотыг жил бүр тогтоодог. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлдэг ажил үндсэндээ зогссон. Торгуулийн хэмжээ өндөр болсон. Зөрчлийн хуулиар 30 хоногоос дээш хугацаагаар орж ирсэн гадаадын иргэн 7 хоногт бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлээгүй бол урьж ирсэн хувь хүн, байгууллагыг 2 сая 500 мянган төгрөгөөр торгодог болсон. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн систем сайжирсан гэсэн үг. Хилээр орж, гарч байгаа иргэдийн бүртгэл өдөр, хоногтойгоо хяналтад байгаа. Хойд Солонгосын 798 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөр эрхэлж байна” гэв.

0 Сэтгэгдэл