Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг эцэслэн баталлаа

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг эцэслэн баталсан байна.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Банкны тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэх үед санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгажээ.
Хуулийн эцсийн хэлэлцүүлгийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулсан аж.
Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 02 сарын 06-ны өдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Тус байнгын хорооноос Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг "Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны Ерөнхийлөгч олгож цуцална" хэмээн өөрчлөн найруулах санал гаржээ.
Байнгын хорооны танилцуулгын дараа асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хуралдаанд оролцсон ихэнхи гишүүд дэмжсэн байна.
Ингээд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр уг хуулийн төсөл эцэслэн батлагдав.
Хуулийн төсөл батлагдсанаар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалснаар иргэдийн банкинд итгэх итгэл бэхжих, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, Олон Улсын Валютын Сантай тохиролцсон хөтөлбөр, бодлогын нөхцөл биелэгдэх чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл