БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Б.Оюунсүрэнгийн хагалгаа амжилттай болж, тасагт шилжжээ

Чөлөөт бөхийн “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, 2010 оны оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, дөнгөж 23 настайдаа зодог тайлсан билээ. Урт хугацааны турш маш олон удаа мөрөө мулталж гаргаснаас болж, бугалаганы яс элэгдэн ясанд нь үрэвсэл үүсч, улмаар түүний амь насанд нь аюул учраад байсан юм. БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон түүний эмчилгээний зардлыг хамт мөр зэрэгцэн хүчин зүтгэж явсан тамирчид, багш дасгалжуулагч, найз нөхөд болон Биеийн тамир, спортын газрын хамт олны хүчээр босгож чадсан. Тэгвэл Б.Оюунсүрэнгийн хагалгаа амжилттай болсон талаар МЧБХ-ны нарийн бичгийн дарга Б.Батбаяр фэйсбүүк хуудаснаа бичжээ. Үүндээ “Оюунсүрэн охин маань хүнд хэцүү бүхнээ давлаа. 6 цагийн турш үргэлжилсэн хагалгаа амжилттай болж тасагт шилжсэн байна. Охин маань одоо нөхөн сэргээх эмчилгээгээ хийлгээд дэвжээндээ эргээд ирнээ... Сэтгэл гаргасан дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа...” гэжээ.

0 Сэтгэгдэл