Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөхгүй байх төсөөлөл гарчээ

Манай эдийн засаг сэргэж эхэлсэн хэмээн судлаачид хэлж буй. Гэвч сэргэлтээ хадгалах, улсын зээлжих зэрэглэлээ өсгөх зэрэг арга хэмжээ авах нь чухал гэдэг.
Учир нь манай улсын орлого, зарлага  түүхий эдийн үнэ ханшаас ихээхэн хамаардаг. Нийт экспортын 80 гаруй хувь нь ашигт малтмал.
Гэтэл зарим эдийн засагчдын тооцоолж буйгаар ирэх онд зэсийн үйлдвэрлэл буурах хандлагатай байна. Тухайлбал,   Эрдэнэт үйлдвэр олон жилийн дунджийнхаа дагуу үйлдвэрлэлээ явуулна. Харин Оюутолгой компанийн зэсийн агууламж 22 хувиар, алтны агууламж 2.8 дахин буураад буй. Энэ нь манай улсын орлогод сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Нөгөө талаас улсын зээлжих зэрэглэлд ч сөргөөр нөлөөлөх эрсдэл бий хэмээн “Moody"s” агентлаг үзэж байна.
Гэвч тус агентлагаас гаргасан тайланд  “Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг эрдэс баялгийн нөөц дэмжинэ. Өөрөөр хэлбэл тус улсын экспортолдог түүхий эдийн үнэ эрэлт ойрын жилүүдэд тогтвортой байж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2021 он гэхэд долоон хувьд хүрч эрчимжинэ” гэсэн байна.  
Засгийн газар өнгөрсөн онд төлөх ёстой өрийг өрөөр дарсан. Өөрөөр хэлбэл богино хугацаанд дарах ёстой өрөө бондоор санхүүжүүлсэн билээ. Иймд ашигт малтмалын үнэд дулдуйдсан, түүний орлогоос хараат хэвээр байх тул зээлжих зэрэглэл төдийлөн өсөхгүй байх төлөв байгаа аж.
Энэ хөрөнгө оруулагчдад манай улс таагүй сэтгэгдэл төрүүлсэн хэвээр байгааг илтгэж буй явдал гэж хэлж болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан