БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Сургууль, цэцэрлэг байгуулах иргэдийн xүсэлтийг хүлээн авч эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд төрийн бус өмчийн 107 ерөнхий боловсролын сургуульд 27465 суралцагч, 434 цэцэрлэгт 29624 хүүхэд тус тус хамрагдаж, нийт төрийн бус өмчийн 541 боловсрол сургалтын байгууллагад 7128 багш, ажилтан ажилладаг аж.
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 28-ны хооронд нийслэлийн Боловсролын газарт хүлээн авахаар болсон байна.
Үүнтэй холбоотойгоор 2018 онд шинээр боловсрол сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалтыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14.00 цагаас Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулах аж.

0 Сэтгэгдэл