Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Нагац ахынхаа алтан амийг аварсан элэгний донорыг хотын дарга эргэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтөний донор болох Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ. Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилжээ. Хагалгааны явцад цус гараагүй учраас цус сэлбэх шаардлага гараагүй гэнэ. Донорыг хагалгаанаас 24 цагийн дараа тасагт шилжүүлжээ. Донорын бие баруун элэг тайрах хагалгааны дараах байдалтай байгаа бөгөөд эмчилгээ, шинжилгээ нь цагийн хуваарийн дагуу хэвийн явагдаж буйг эмч нар хэлж байв. Ийнхүү залуу хүний эр зориг, эрч хүчээр өөрийн бие, сэтгэлийг дайчлан амьд донор болж нагац ахынхаа алтан амийг аварсан Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнд хотын даргын зүгээс аз жаргал, эрүүл энхийг хүсэв.

0 Сэтгэгдэл