Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Татварын нэмэгдлийг хүчингүй болгохтой холбоотой хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх дээшлэх бөгөөд бизнесийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болох давуу талтай гэж Засгийн газар үзлээ.


Энэ тухайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
"Засгийн газар өнөөдрийн ээлжит бус хурлаараа хүн амын орлогын албан татварын шатлалыг буцааж нэг шаттай болгох, 10,15,20,25 гэсэн хувиудыг буулгаж 10 хувьтай болгох шийдвэрийг гаргаж байна. Мөн тэтгэврийн настай холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Хуучин мөрдөж байсан хуулийн дагуу эрт тэтгэвэртээ гарах, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн тэтгэврийн насыг нэмэх хуулийн дагуу тэтгэвэрт гарах эрхийг иргэнд өгч, хуучин тогтолцоо, шинэ мөрдөгдөж байгаа хууль хоёрын хооронд сонголт хийх эрхийг нээж өгсөн юм. Энэ хуулийн төслөө нэн яаралтай журмаар Засгийн газар УИХ-д өргөн барина" хэмээн ярилаа.
УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний хуралдаанаар хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай байхаар тооцон энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























