БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Туркийн Засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газраас магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх бөгөөд тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаар мэдээлэл авах боломжтой аж. Бүртгэл ирэх сарын 5-наас гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд хийгдэх бөгөөд гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцох юм байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрт магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас дээш насны иргэд бүртгүүлэх боломжгүй. Мөн тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой аж. Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.
Түүнчлэн Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.

1 Сэтгэгдэл
Б.Гэрэлцолмон
ЕБС ийн сургуульд сурдаг бол тэтгэлэгт хамрагдах боломжтой болуу? Бас жилийн 4 улиралд дөрвүүлэнд нь элсэт авхуу
2018.09.26