Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Д.Эрдэнэбат:Улсын нэгдсэн бүртгэлийг шинэ технологийг ашиглаад, хэрхэн хийх вэ гэдэг нь чухал

-Ажлын дэд хэсэгт технологи, цахимыг мэддэг залуучуудыг оруулаарай-
Улсын бүртгэлийн хуулийг нухацтай хэлэлцэхээр ярилцаж байсан ч гэнэт яаран хэлэлцэхээр оруулаад ирлээ. Ажлын хэсэг байгуулаад, хэлэлцэх эсэхээ шийдээд цаашаа явахад нэлээн олон зүйл яригдах болно. Улсын бүртгэлийн ерөнхий хууль биш Улсын нэгдсэн бүртгэлийн тухай асуудал юм. Иргэн, эд хөрөнгө, тэдний хоорондын харилцааг зохицуулж байгаа хууль. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хууль гэчихээд захиргаа, хяналтын шинжтэй орж ирж байгаа нь буруу.
Улсын бүртгэлийн хуульд улсын байцаагч гэдгийг оруулаад ирэхээр л баахан хяналт, байцаагч болно. Энэ нь төрийн хүнд суртал иргэдийн үл итгэлцлийг улам өөгшүүлнэ. Одоо тоон технологи өндөр хөгжиж байгаа энэ үед улсын нэгдсэн бүртгэл хүн төрсөн цагаасаа эхлээд бүхэл амьдралын турш нэг л системтэй ямар ч үед тоон хэлбэлзэлгүйгээр явдаг байх хэрэгтэй. Тэр нь нийгмийн бүх салбар банк санхүү, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн бүх салбарт хүнтэй харилцаа холбоотой нэг л код, тоон системээр явах хуулийн төслийг өнөөдөр бид гаргах ёстой. Харамсалтай нь өнөөдөр энэ хууль үүнийг зохицуулж чадахгүй байна. Одоо бүр гадаадын дипломатын газар хүртэл бүртгэгчтэй байна гээд солиоруулж өгч байна. Хүн эхээс төрөөд л гарынхаа хээг өгөөд, цаасан хэлбэрээр анхны бүртгэлд ороод л нэгдсэн тоон системийн бүртгэлд хамрагдсанаас хойш насан туршдаа хаана ч очсон энэ хүний дата бааз бүх салбарт бүртгэлтэй байх итгэлцэл дээр явах ёстой. Түүнээс дундаас нь нэг нөхөр гарч ирж хянаад, өөрчлөөд байж болохгүй. Ялангуяа сонгуулийн үеэр иргэний бүртгэл бүр дампуурах дөхсөн шүү дээ. Хүний тоо нэг бол 100-гаар нэмэгдэж, хасагдаад, бүх салбар нь өөр, өөр тоо бариад, шилжилт хөдөлгөөн гээд жижиг цаас иргэний үнэмлэх дээр наагаад л завааруулж байна. Гэтэл энэ мэтийг зохицуулах асуудал өнөөдөр энэ нэгдсэн бүртгэлийн хуульд юу ч алга. Энэ бүгдийгээ бид цэгцлэх шаардлагатай.
Улсын бүртгэлийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ улсын нэгдсэн бүртгэлийг өнөөдөр шинэ технологийг ашиглаад, хэрхэн вэ гэдэг нь чухал. Ажлын дэд хэсэгт технологи, цахимыг мэддэг залуучуудыг оруулаарай. Үнэндээ Р.Содхүү дарга бид хоёр үеэ өнгөрөөсөн. Тиймээс ч энэ хуулиар байцаагчийн эрхийн төлөө тулалдаад байгаа юм. Энэ бол шинэ үед Монгол Улсын иргэний бүртгэлийг цоо шинэ хэлбэрээр ямар ч төрийн оролцоо байхгүй итгэлцэл дээр хийх боломж энэ хуулиар үүснэ гэдгийг хаа хаанаа бодож ажиллаарай.

0 Сэтгэгдэл