БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Морин хуур-2017” наадам шилдэг бүтээлүүдийг сойж эхэллээ


Шилдэг дуу, хөгжмийн аялгуунд уярч, сэтгэлийн айзамыг хөдөлгөх торгон мөч дөхсөөр байна. Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн"Оны шилдэг дуунууд”, "Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах МОРИН ХУУР-2017 наадам 31 жилдээ зохион байгуулагдаж, хэний аялгуу, хэний бүтээл шилдэг болох бол гэсэн хүлээлт урлагийнхний дунд хөвөрсөөр.
2017 онд зохиогдсон мэргэжлийн, нийтийн, эстрадын шилдэг дуу МОРИН ХУУР наадмаар тодрох бөгөөд төрөл тус бүрийн тэргүүн байр тодорч, тэргүүн байруудаас шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулан ГРАНПРИ эзнийг тодруулдагаараа энэ наадмын онцлог юм.
Морин хуур наадмаар Үндэсний хөг эгшиглэгээ, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, дууны төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, сайн бүтээл олшруулахын тулд мэргэжлийн талаас үнэлгээ, зөвлөгөө өгч оны Шилдэг дуунууд болон Шилдгийн шилдэг "Хөгжмийн зохиолч”-ийг шалгаруулдаг билээ. Наадмын бүртгэл энэ сарын 26-ны өдрөөр дуусгавар болж 27-ноос нэгдүгээр шат эхэлж, бүтээлүүдийг сойж эхлэх аж.
Гурван шаттай явагдах уг наадам бүтээлүүдийн шүүсийг шахаж, чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдагаараа хамгийн чансаатай, хамгийн мэргэжлийн түвшинд зохион байгуулагддаг наадам гэж хэлж болно.
Ямар шалгуур тавигдах вэ?
Өнөөгийн нийгмийн байдалд зөв зохистой нөлөөлөх, хүүхэд залуучуудын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний соёлоо дээдлэх зорилгоор уралдаанд ирүүлж буй дуунууд нь үндэсний уламжлалт ая аялга, хөг эгшиглэгээнд үндэслэгдэн бичигдсэн байх ба дууны сэдэв чөлөөтэй байх шаардлагыг тавьж байна.
I шатанд уран бүтээлчид Төгөлдөр хууртай, эсвэл фонограммтай дуулж болох ба I шатны шалгаруулалтаас 30 дуу шалгарч үлдэх юм. Харин Уралдааны II шатны шалгаруулалтад шилдэг 15 дууг шалгаруулж төгсгөлийн III шат буюу Гала концертод II шатны шалгаруулалтад тунаж үлдсэн шилдэг 15 дуу дуулагдаж, "Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас "Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч” тодруулах юм.
"Морин хуур 2017” Гала концерт 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд болох бөгөөд Оны шилдэг дуу, хөгжмийн аялгууг мэдэрч, шилдгийн шилдэгтэй танилцахыг урьж байна.
0 Сэтгэгдэл
























