Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт түргэн тусламжийн машин өглөө

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ашиглалтад ороод удаагүй байгаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн дуудлагын автомашин гардуулан өгчээ. Энэхүү автомашиныг Япон, Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, сүмоч Н.Цэвэгнямтай хамтран өгч байгаа аж.
Өмнө нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тус сантай хамтран өөрийн төрсөн нутаг Налайх дүүргийнхээ эмнэлэгт "диализийн” буюу бөөрний таван аппаратыг бэлэглэж байсан. Тэгвэл энэ удаад түргэн тусламжийн дуудлагын авто машин олгосон нь энэ.
Тус үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Японы Токуда сангийн Монгол дахь төлөөлөгч Р.Жигжид, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар оролцсон байна.
Налайх Эрүүл мэндийн төв нь одоогийн байдлаар 6 автомашинтайгаар түргэний дуудлаганд ажиллаж байгаа бөгөөд түргэний дуудлагаар очих хугацааг 20 минутад багтаах зорилго тавин ажиллаж байгаа аж. Дүүргийн хувьд алсын 2 хороотой, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн бүсэд гарах эрсдэл их зэрэг онцлогтой учир энэ зорилтоо хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдгийг ЭМТ-ийн дарга Л.Байгал онцлон хэлжээ.

0 Сэтгэгдэл