Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтын сургалт, зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Сургалт, зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав үг хэллээ.
Тэрбээр “Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудад улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл, гадаад, дотоод аюулгүй байдал, удирдлагын арга барилыг хэрхэн хөгжүүлэх, манлайлах, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэж, цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилттой уялдуулж цагдаагийн төв байгууллагаас үүрэг, ажлын чиглэл өгнө. Удирдах ажилтнуудын зохион байгуулалт, идэвх, санаачилгаас цагдаа, дотоодын цэргийн байгууллага хуулиа хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо хэрхэн хангаж, ямар үр дүнд хүрэх нь шалтгаална. Та бүхнийг хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо бүрэн ханган биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэж онцлон хэлээд, удирдах ажилтнуудыг сургалт, зөвлөгөөндөө идэвхтэй, ажил хэрэгчээр оролцохыг хүссэн юм.
Сургалт, зөвлөгөөн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд цагдаа, дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

0 Сэтгэгдэл