БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Амралтын өдрөө алдарт “Эрвээхэй хатан”-тай хамт өнгөрүүлээрэй

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа 2018 оны 01-р сарын 20, 21-ны өдрүүдэд Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог хөгжмийн суут хүн Ж.Пуччинийн алдарт “Эрвээхэй хатан ” буюу ( Чио Чио Сан бүсгүй) –н гайхамшигт түүх тоглогдох гэж байна.
Мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг мэргэжлийн өндөр түвшинд шаарддаг энэ бүтээлийг тэр болгон театрууд зориглон тоглож чаддаггүй. Дорнийн үзэсгэлэнт бүсгүйн хашийн тунгалаг царай эрвээхэй 2 нүдэнд сэтгэл алдан хөтлөгдөх Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт бөгөөд хатан зоригт бүсгүйн түүхийг өгүүлдэг, тус дуурь нь 1904 оны 02 сарын 17-нд Италийн Милан хотод тоглогджээ.
1967 оны 04 сарын 17-нд анх энэ дуурь Монголын сонгодог урлагийн ертөнцөд өөрийн хүчирхэг орон зайг эзлэхээр орж ирснээс хойш 51 дахь жилтэйгээ золгож байна.
Энэ 7 хоногийн амралтын эхний өдөр буюу 01-р сарын 20-ны өдөр Үзэсгэлэнт бүсгүй “Чио Чио Сан”-ны дүрд МУГЖ С.Мөнгөнцэцэг, Дурлалт залуу Пинкертон-СТА Г.Шижирболд, Сузукид-Ж.Энхмаа, Кетэд-СТА М.Дариймаа, Шарплесд- Л.Болдцэрэн, Город-СТА М.Даваадорж, Ямадорид-С.Бат-эрдэнэ, Бонзад-СТА Э.Бумхүү, Комиссард-СТА Б.Алтанхуяг нар тоглоно.
Харин 01-р сарын 21-ний өдөр Үзэсгэлэнт бүсгүй Чио Чио Санд-СТА Б.Энхнаран, Дурлалт залуу Пинкертонд СТА Б.Гомбо-очир, Сузукид- МУГЖ Р.Доржхорол, Кетэд-СТА М.Дариймаа, Шарплесд- Л.Болдцэрэн, Город-СТА М.Даваадорж, Ямадорид-С.Бат-эрдэнэ, Бонзад-СТА Э.Бумхүү, Комиссард-Э.Амарсайн нар тоглох гэж байна. Сонгодог урлагийн үзэгчид та бүхэн өөрийн хайртай дуучнаа дуулах өдрийг сонгон ирж үзээрэй.

0 Сэтгэгдэл